VandS Clinic — Солонгосын гоо сайхны эмнэлэг
HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Хямдрал урамшуулал
Булан
Булан
VandS Clinic-ийн онцгой булан
Солонгост эрэлттэй байгаа Үүдэл эсийн тарилга гэж юу вэ?
2026-08-17

Сүүлийн жилүүдэд Солонгосын гоо сайхны эмчилгээний чиг хандлага зөвхөн үрчлээ, нөсөө толбо зэрэг гаднаас харагдах асуудлыг түр хугацаанд сайжруулахаас илүүтэйгээр арьсны өөрийн нөхөн төлжих процессыг дэмжиж, арьсны чанарыг сайжруулах эмчилгээнд төвлөрөх болсон.

Үүний нэг нь өөрийн цуснаас гарган авсан өсөлтийн хүчин зүйлийг ашигладаг үүдэл эсийн тарилга юм. Арьсны хөгшрөлт, уян хатан чанар буурах, арьсны бүтэц алдагдах зэрэг асуудалд нөхөн төлжилтийг дэмжих зорилгоор ашигладаг энэхүү эмчилгээ Солонгосын арьс, гоо сайхны эмнэлгүүдэд сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна.

Үүдэл эсийн тарилга гэж юу вэ?

Үүдэл эсийн тарилга нь өөрийн цусыг авч тусгай төхөөрөмжөөр боловсруулж, цусанд агуулагдах өсөлтийн хүчин зүйлээр баялаг бүрэлдэхүүн хэсгийг ялган авч, арьсанд буцаан тарьж нөхөн төлжилтийг дэмжих эмчилгээ юм.

Энгийнээр тайлбарлавал арьсыг гаднаас нь түр хугацаанд өөрчлөхөөс илүүтэйгээр арьсны өөрийн нөхөн төлжих орчныг дэмжиж, гэмтэж суларсан арьсны нөхөн сэргэлтийг идэвхжүүлэхэд чиглэсэн эмчилгээ гэж ойлгож болно.

Мөн өөрийн цуснаас гарган авсан бүрэлдэхүүн хэсгийг ашигладгаараа химийн гаралтай бодисыг арьсанд тарих бусад төрлийн эмчилгээнээс ялгаатай.

Ямар үр дүн хүлээж болох вэ?

Үүдэл эсийн тарилга нь арьсны нөхөн төлжих процессыг дэмжсэнээр:

  • - Арьсны бүтэц, барзгар байдлыг сайжруулах
  • - Арьсны уян хатан чанарыг сайжруулах
  • - Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн толигор болгох
  • - Коллагены нөхөн төлжилтийг дэмжих
  • - Гэмтсэн арьсны нөхөн сэргэлтийг дэмжих
  • - Батганы дараах улайлт, сорвины нөхөн төлжилтийг хурдасгах
  • - Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах зэрэг үр дүнтэй.

Rejuran, RE2O зэрэг Skin Booster-оос юугаараа ялгаатай вэ?

Rejuran, RE2O болон үүдэл эсийн тарилга нь бүгд арьсны чанар, нөхөн төлжилтийг сайжруулах зорилготой боловч найрлага болон үйлчилгээ хийх үйл явц нь өөр.

Rejuran нь PN буюу полинуклеотид найрлагад суурилан арьсны нөхөн төлжилтийг дэмждэг бол RE2O нь арьсны эсүүдийг хүрээлж, тулгуур болдог ECM бүтцэд суурилсан эмчилгээ юм.

Харин үүдэл эсийн тарилга нь тухайн хүний өөрийн цуснаас ялган авсан, өсөлтийн хүчин зүйлээр баялаг бүрэлдэхүүн хэсгийг ашигладаг гэдгээрээ ялгаатай.

Тиймээс аль нэг эмчилгээг бүх хүнд илүү сайн гэж үзэхээс илүүтэй арьсны асуудал, нас, одоогийн нөхцөл болон хүсэж буй үр дүнгээс шалтгаалан өөрт тохирох эмчилгээг сонгох нь чухал.

Зөвхөн нүүрэнд хийдэг үү?

Үүдэл эсийн эмчилгээг зорилгоос нь хамааран өөр өөр аргаар хийх боломжтой.

Арьсанд шууд тарих арга нь нүүр болон хуйх зэрэг шаардлагатай хэсэгт тарьж, тухайн хэсгийн нөхөн төлжилтийг дэмжихэд чиглэдэг. Нүүрэнд хийх тохиолдолд арьсны бүтэц, уян хатан чанарыг сайжруулах болон хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгахад, хуйханд хийх тохиолдолд хуйхны орчин болон үсний ургалтыг дэмжих зорилгоор хийлгэдэг.

Мөн судсаар хийх төрөл байдаг. Энэ нь нүүр, хуйх зэрэг тодорхой хэсэгт шууд тарих бус, дусал хэлбэрээр судсаар дамжуулан биед оруулдгаараа ялгаатай. Бие махбодын нөхөн төлжилтөд оролцдог хүчин зүйлсийг ашиглан гэмтэж, үйл ажиллагаа нь суларсан эд эсийн нөхөн сэргэлтийн процессыг дэмжих, биеийн ерөнхий нөхөн төлжилтийг дэмжих зорилготой.

Энгийнээр хэлбэл, үхэжсэн эд эсийг шууд “амилуулдаг” эмчилгээ гэхээс илүүтэйгээр насжилт болон бусад хүчин зүйлээс шалтгаалан суларсан эд, эсийн нөхөн сэргэлтийн процессыг дэмжиж, биеийн ерөнхий нөхөн төлжилт, залуужуулалтад чиглэсэн эмчилгээ гэж ойлгож болно.

Солонгост хаана хийлгэх вэ?

Солонгост үүдэл эсийн тарилга хийлгэхээр төлөвлөж байгаа бол зөвхөн үнэ харьцуулахаас илүүтэй цусыг ямар аргаар боловсруулдаг, ямар төрлийн эмчилгээ хийх гэж байгаа, эмчийн үзлэг зөвлөгөө хийгддэг эсэх, ариун цэвэр болон эмчилгээний стандарт зэргийг хамтад нь шалгах нь чухал.

Солонгост 50гаруй салбартай VandS Clinic-т үүдэл эсийн тарилгаас гадна Rejuran, RE2O зэрэг Skin Booster, Ulthera Prime, Thermage FLX болон төрөл бүрийн лазер, арьс арчилгаа, мэсийн болон мэсийн бус бүх төрлийн эмчилгээг нэг дор авах боломжтой.

Мөн Монгол үйлчлүүлэгчдэд зориулсан зөвлөгөө, цаг захиалга болон орчуулгын үйлчилгээ авах боломжтой тул Солонгост анх удаа эмчилгээ хийлгэхээр ирж байгаа хүмүүс эмчилгээнийхээ талаар урьдчилан мэдээлэл авч, өөрт тохирох үйлчилгээг сонгоход илүү хялбар.

Үүдэл эсийн тарилга нь хүн бүрт ижил байдлаар тохирохгүй тул эмчийн үзлэгээр өөрийн бие болон арьсны нөхцөл, эмчилгээний зорилгод тохирох эсэхийг тодорхойлуулах нь чухал юм.

Солонгост үүдэл эсийн тарилга хийлгэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвлөгөө авах болон цаг захиалахыг хүсвэл VandS Clinic Mongolia-ийн албан ёсны сувгуудаар холбогдоорой.

Linktree: https://linktr.ee/vandsmongolia
Вэб сайт: https://mn.vandsclinics.com/
Утас: +8210-8695-8868 (Viber, Whatsapp, Kakaotalk)
Фэйсбүүк: https://www.facebook.com/vandsmongolia
Инстаграм: https://www.instagram.com/vandsmongolia/